0

Архангай аймгийн цагдаагийн газар шинэ байрандаа орлоо. Энэхүү шинэ байр нь 2 блок бүхий 1898 м.кв талбайтай бөгөөд нийт 122 өрөө, 12 авто машин байрлах дулаан зогсоолтой юм.
Цагдаагийн байгууллагын орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлснээрээ онцлогтой аж.
Одоогоос 4 жилийн өмнө буюу 2022 онд улсын төсөвт тусгагдан эхэлж байсан Цагдаагийн барилга өнөөдөр албан ёсоор ашиглалтад орж байна.
Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдрах баталгааг нь хангах нэр хүндтэй, ариун албанд тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Архангай аймгийнхаа нийт Цагдаагийн бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж уг арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг. Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон албаны хүмүүс оролцлоо.




Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.