Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлд "Үнийн тогтвортой байдлыг хангах" хүрээнд:
- Иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхийн тулд инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах Мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
- Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлаар тодорхой болгох, төсөв, мөнгөний бодлогын уялдааг институтийн түвшинд бэхжүүлэх, Төв банкны санхүүгийн хараат бус байдлыг сэргээх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ.
- Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай шийдвэрлэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг Төв банкны тэнцлээс гаргах, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг нэмэгдүүлнэ.


Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлд "Банкны салбарын тогтвортой байдлыг хангах" хүрээнд:
- Банкны салбарын өрсөлдөөн, засаглал, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын банкны оролцоог дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Базелын хорооны стандартуудыг үе шаттай нутагшуулна.
- Чанаргүй зээлийг шүүхийн бус журмаар шийдвэрлэх болон чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлснээр активын чанарыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Цахим залилан, санхүүгийн луйврын эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд байгууллага хоорондын шуурхай мэдээлэл солилцоо, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална.
"Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл"-ийн төсөлтэй дараах линкээр орж танилцана уу.
https://mongolbank.mn/mn/monetary-policy-2027/