dobu.mndobu

Үндэсний батлан хамгаалахын их сургууль “МОНГОЛ УЛСЫН БААТАР” цол хүртлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-15

Үндэсний батлан хамгаалахын их сургууль “МОНГОЛ УЛСЫН БААТАР” цол хүртлээ

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын Баатар цолны Алтан таван хошуу, Сүхбаатарын одонг хамтатган гардууллаа.

1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үндэсний цэргийн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх зорилгоор байгуулагдсан тус сургууль нь 105 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт үе үеийн цэргийн дарга, офицер, ахлагч, төр, цэргийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргаж ирсэн түүхтэй.

Тус сургуулийн төгсөгчид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах дайн байлдаан, энхийн үйлс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд манлайлан оролцож, эгнээнээсээ олон арван Монгол Улсын баатрыг төрүүлсэн юм.

Өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль офицер, ахлагч бэлтгэхээс гадна кибер аюулгүй байдал, хиймэл оюун, шинжлэх ухаан, технологи, инноваци, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр сургалт, судалгаагаа өргөжүүлэн, орчин үеийн Зэвсэгт хүчний хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж байна.

Түүхт 105 жилийн ойгоороо төрийн дээд цол хүртсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагчид, сонсогч, суралцагчдад баяр хүргэе! 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.