dobu.mndobu

Ө.Шижир: Иргэд ногдол ашгаа дансандаа авна гэвэл тэрийг нь ханга

Ө.Шижир: Иргэд ногдол ашгаа дансандаа авна гэвэл тэрийг нь ханга

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар E-Mongolia цахим системээр иргэдээс санал авч буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хөтөлж байцаалт авна гэдэг шиг хөтөлж асуумж асуусан санал асуулгыг Засгийн газраас хийж байна. Иргэдээс асууна гэсэн л бол иргэд чөлөөтэй саналаа өгөх, илэрхийлэх сонголтыг нь өгөх ёстой. 

Ийм хөтөлж байцаасан, тулган шаардсан шинжтэй жүжигчилсэн тоглолтоо боль.

Иргэдээс асууж л байгаа юм бол "дансандаа авах" гэдэг сонголтыг нь оруулаад санал асуулгаа явуул. Тэгээд гарсан шийдвэрийг нь дага.

Хувьдаа дансандаа авна гэвэл тэрийг нь ханга. Иргэд тэр ногдол ашгаараа өрөө төлнө үү, махаа авна уу, үр хүүхдүүддээ өгнө үү, Засгийн газарт ямар ч падгүй" хэмээв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.