0

Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс баруун урд зүгт 49 км зайд өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 08:38:29 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн бүс нутагт нутаглаж буй малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.