dobu.mndobu

Увс аймагт цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүнийг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж,  нэг хүнийг эрэн хайж байна

Увс аймгийн нийт нутгийн 60–70 хувьд цас орж, зарим суманд 40–60 см зузаан цасан хунгар тогтон, салхины хурд 17–18 м/с хүрч шуурчээ.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас мал уруудах, иргэд төөрөх зэрэг эрсдэл үүсэж, нэг иргэн амь насаа алдсан бол өөр нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд, малчид та бүхнийг цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, цасан шуурга, гэнэтийн хүйтрэлтийн үед хүүхдийг малд явуулахгүй байх, малаа хол бэлчээхгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд холын змд гарахаас татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид та бүхнийг цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, цасан шуурга, гэнэтийн хүйтрэлтийн үед хүүхдийг малд явуулахгүй байх, малаа хол бэлчээхгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахаас татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.