0

KFC 2027 оны нэгдүгээр сараас эхлэн АНУ дахь салбарууддаа Pepsi-ийн ундааг Coca-Cola-гаар сольж, 40 орчим жил үргэлжилсэн хамтын ажиллагаагаа дуусгана. Шинэ ундаануудыг 2027 оны хавар гэхэд АНУ-ын бүх салбарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
KFC-ийн ерөнхийлөгч Кэтрин Тан-Жилеспи энэхүү хамтын ажиллагаа нь рестораны үйл ажиллагаа, цэсийг шинэчилж, хэрэглэгчдэд илүү сонирхолтой үйлчилгээ санал болгох өргөн хүрээний ажлын нэг хэсэг гэдгийг онцолсон байна. Мөн Coca-Cola-гийн хүнсний үйлчилгээ, рестораны бизнес хариуцсан ерөнхийлөгч Дагмар Боггс хамтын ажиллагаа нь шинэ бүтээгдэхүүн, ундааны сонголтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах боломж олгоно гэж мэдэгджээ.
PepsiCo 1986 онд KFC-ийг худалдан авснаар хоёр компанийн хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд 1997 онд KFC-ийг салгасны дараа ч ундааны нийлүүлэлтээ үргэлжлүүлж ирсэн юм. Харин PepsiCo нь Taco Bell болон KFC-ийн олон улсын салбаруудтай байгуулсан ундааны гэрээгээ шинэчилж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.