0

Японы Шизуока мужийн Хүүхдийн эмнэлгээс 2025 оны аравдугаар сард жирэмсний 25 долоо хоног 3 өдөртэй байхдаа яаралтай кесар хагалгаагаар төрсөн охины тухай мэдээлжээ.
Охин төрөх үедээ 356 грамм орчим жинтэй буюу гарын алганд багтахуйц хэмжээтэй байсан аж. Мөн Аортын коарктаци буюу зүрхнээс бие рүү цус явуулдаг гол судасны нэг хэсэг нь нарийссан өвчтэй байжээ.
Улмаар эмч нар катерерээр стент суулган судсыг нь өргөтгөж, үргэлжлүүлэн үе шаттай эмчилгээ хийсээр охины амийг аварч чадсан байна. Эмч нарын хэлж буйгаар, уг мэс засал нь энэ тохиолдолд дэлхийн хамгийн бага жинтэй амжилттай ажилбар болсон байна. Өмнө нь 590 граммтай нярайд хийж байжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.