dobu.mndobu

Цас идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхааруулав

Цас идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхааруулав

Сургуулийн орчимд хүүхдүүд модны мөчир болон бусад эд зүйлс дээр тогтсон цас идэх тохиолдол гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахыг анхаарууллаа.

Гадаа орсон цас цэвэр, ариун мэт харагдавч агаар дахь тоосонцор, бохирдуулагч болон нянгаар бохирдсон байх эрсдэлтэй. Ийм цас идсэнээр гэдэсний халдвар, хоолны хордлого, вирусийн халдварт өртөхөөс гадна хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй юм.

Мөн бохирдсон цасанд бактери, мөөгөнцөр болон бусад бичил биетэн агуулагдаж болох тул хүүхдүүдийг цас идэхээс сэргийлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ цас идэхгүй байхыг ойлгуулж, гараа тогтмол угаах, хүйтнээс хамгаалах, бүлээн шингэн зүйл уух зэрэг эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.