dobu.mndobu

Японы ЭСЯ: "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа

Японы ЭСЯ: "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа

Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймэртэй холбогдуулан Япон Улсын Элчин сайдын яамнаас харамсал илэрхийлж, дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд,

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.

Энэхүү хээрийн түймэртэй холбоотой хийгдэж буй шалгалт зэрэг нь бодит баримт болон хууль тогтоомжид үндэслэн зохих ёсны дагуу явагдана гэдэгт итгэж байна.

Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпораци" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.