dobu.mndobu

БАЙНГЫН ХОРОО: Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэнэ

БАЙНГЫН ХОРОО: Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэнэ

Өнөөдөр (2026.10.27) УИХ-ын таван ажлын хэсэг, гурван байнгын хороо хуралдана. Мөн Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдах товтой байна. 

Тухайлбал,

Ажлын хэсгийн хуралдаанууд:

  • 10:00 цагаас - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 10:00 цагаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 12:00 цагаас - Хууль зүйн байнгын хороо - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 12:00 цагаас - Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 14:00 цагаас - “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10:00 цагаас Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдана.

Байнгын хороодын хуралдаан:

  • 10:00 цагаас - Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

  • Төсвийн байнгын хороо:

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалаас нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх

  • 14:00 цагаас Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо:

-Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүн 2026.07.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

-Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх

-Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

-Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.