0

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн нэмэгдүүлэхээр болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Үнэ тарифыг нэмэгдүүлэх болсон шалтгааныг шатахуун, дизель түлшний үнэ өсөж, тээврийн хэрэгслийн ашиглалт болон үйл ажиллагааны зардал нэмэгдсэнтэй холбоотой гэв.
Тарифыг шинэчлэн тогтоосноор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.
Шинэчилсэн тарифын дагуу чиглэл тус бүрийн зорчих тасалбарын үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.