0

“Эх оронч-Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй сургалт, өдөрлөг Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа.
Сургалт, өдөрлөгийн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл өгч Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүхэнд нэрээ мөнхөлсөн ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг хүргэлээ.
Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, Монгол цэргийн түүх, эх оронч хүмүүжлийг сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдав.
“Эх оронч-Монгол” сургалт, өдөрлөг нь Батлан хамгаалах салбарын бодлого, шийдвэрийг иргэдэд ойртуулж, орон нутгийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой юм
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.