0

16 настай охин, 32 настай эмэгтэйн амь нас хохирсон хэрэгт холбогдох Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд хянан хэлэлцэнэ.
Анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг. Харин хохирогч охины ээж Г.Отгонтуяа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч шийдвэр хэвээр үлдсэн тул Дээд шүүхэд гомдол гаргажээ.
Улсын дээд шүүхээс насанд хүрээгүй хохирогч болон хэргийн оролцогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх хуралдааныг хаалттай явуулна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг олон нийтэд шууд дамжуулан мэдээлж, дараа нь шийдвэрийн тоймыг цахим хуудсандаа нийтлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.