УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр (2026.10.30) 10.00 цагаас эхэлнэ.
Өнөөдрийн хуралдаанаар,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин үдээс хойш 14.00 цагаас УИХ-ын асуулгын цагтай. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "ТӨСӨВ: Хулгайлагдсан хариуцлага" сэдвээр Ерөнхий сайд Н.Учралтай мэтгэлцэнэ.
Мэтгэлцээнд, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Ц.Мөнхтуяа, Ж.Баярмаа, Г.Ганбаатар, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Р.Эрдэнэбүрэн нар оролцож, Ерөнхий сайдаас асуулт асуух юм.