dobu.mndobu

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байна

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байна

Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээ болон төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, харилцан туршлага солилцох, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Өвөлжилтийн бэлэн байдал” нэгдсэн арга хэмжээг Шинэ зуун айл төвд дотор болон гадна талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв болон зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэр, ногоон байгууламж, тохижилт, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд оролцлоо.

Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээнд хувийн хэвшлийн 35, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн 2, нийт 37 байгууллагын 850 ажилтан, албан хаагч 450 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн өвөлжилтийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байна. Цаашид холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, өвлийн улиралд иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хот нийтийн аж ахуйн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хүргэхэд анхаарч ажиллана.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.