dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашиг 1,5 их наяд төгрөгт хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашиг 1,5 их наяд төгрөгт хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг  III улирлын байдлаар 1,5 их наяд төгрөгт хүрч, энэ оны 1 их наядын төлөвлөгөөнөөсөө 50% даваад байна. Цэвэр ашиг 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26% өссөн  үзүүлэлт юм.  2026 оны эхний 10 сард 28,1 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8,9 сая тонн буюу 48,3%-иар өссөн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Бидний ажлын үр дүн 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд шууд хамаатай. Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлдэг, 1072 хувьцааны ноогдол ашиг олгодог компани муу ажиллах эрхгүй” гэж хэллээ.  

“Эрдэнэс Тавантолгой” компани 2026 онд Үндэсний баялгийн санд 480,3 тэрбум, улсын төсөвт 1 их наяд төгрөгийн ноогдол ашиг төвлөрүүлнэ. ТӨК-иудын төсөвт оруулах ноогдол ашиг өндөр байх нь цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж юм. Жишээ нь, 11-р сарын 1-нээс олгож эхэлсэн суурь тэтгэвэрт зөвхөн 2026 онд 166,3 тэрбум төгрөг зарцуулна. Тэтгэвэр нэмэх, 141 мянган хүний зөрүү арилгах зэрэгт нэг их наяд төгрөгийн зардал гарна.

May be an image of text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.