dobu.mndobu

Өрхийн эмнэлгүүд энэ Бямба гарагаас эхлэн 20:00 цаг хүртэл ажиллана

Өрхийн эмнэлгүүд энэ Бямба гарагаас эхлэн 20:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгджээ.

Тухайлбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн байна. Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе нь арваннэгдүгээр сарын 19-24-нд байжээ.

Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлгийн иргэдийг гэрээр эргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэгт суурилан зохион байгуулах, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах бэлэн байдлыг хангах арга хэмжээ авахаар болсныг НЭМГ-аас мэдээллээ.Олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх, гараа тогтмол угаан, дулаан хувцаслаж, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх зэргээр томуугийн халдвараас сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.

Өрхийн эмнэлгүүд арваннэгдүгээр сарын 7-ны Бямба гарагаас эхлэн ажлын өдөр 20:00, амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.