dobu.mndobu

Иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд нийт 72 хүрэн баавгайг агнажээ

Иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд нийт  72 хүрэн баавгайг агнажээ

Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах болсон тул дуудлага, мэдээллийг нэгтгэн харуулах цахим системийг нэвтрүүлжээ.

Улсын хэмжээнд хүрэн баавгайтай холбоотой нийт 1363 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Баавгай суурьшлын бүсэд нэвтэрсний улмаас нэг иргэн амь насаа алдаж, хоёр иргэн эрүүл мэндээрээ хохирчээ.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд нийт 72 хүрэн баавгайг агнасан байна.

Шинээр нэвтрүүлсэн систем нь хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг нэгтгэн бүртгэж, нөхцөл байдлыг хянах, эрсдэлийг үнэлэх, холбогдох байгууллагуудын шуурхай ажиллагааг зохион байгуулахад чиглэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.