0

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдаагүй яваа Эрдэнэбатын Цэндбаатар ээлжит тулаанаа Тажикистаны шилдэг боксчин Мухаммад Якубовтой хийхээр боллоо.
Тэдний тулаан энэ сарын 13-нд АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод зохион байгуулагдана. Хоёр тамирчин мэргэжлийн боксын супер өдөн жин буюу 130 фунт (58.97 кг)-д 10 раунд тулалдах юм.
Уг тулаан анх 2026 оны дөрөвдүгээр сард товлогдсон боловч М.Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас хойшилж байжээ.
Ийнхүү хойшлогдоод байсан тулаан дахин товлогдож, Э.Цэндбаатар мэргэжлийн боксын туршлагатай, чансаа өндөр өрсөлдөгчийн эсрэг рингэнд гарахаар болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.