dobu.mndobu

2,964 ширхэг малын дайвар бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

2,964 ширхэг малын дайвар бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

БНХАУ-тай хиллэдэг Ханги-Мандалын автозамын боомтоор 2,395 кг хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд улсын хилээр гарахдаа тээврийн хэрэгслээр нийт 2,964 ширхэг, 2,395 кг хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн байж болзошгүй зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Гаалийн байгууллага уг үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон бөгөөд одоогоор прокурорын байгууллагын хяналтан дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Үүнтэй холбогдуулан гаалийн байгууллагаас иргэд, зорчигчдыг улсын хилээр зорчихдоо хууль бус үйлдэлд оролцохгүй байх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.