0

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хятадын хөнгөн цагааны хувьцаат компани (CHALCO)-ийн Ерөнхий захирал Жан Рүйжун (Zhang Ruizhong)-тай уулзлаа.
Тус уулзалтаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн экспортын шинэ гарц нээх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийн талаар голлон санал солилцож, Монгол оюутнуудыг сургаж, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж цаашид эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэлээ.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.