dobu.mndobu

Эдийн засаг, хөгжлийн яамны “Мэдээллийн цаг”-т зохиолч Д.Урианхай оролцлоо

Эдийн засаг, хөгжлийн яамны “Мэдээллийн цаг”-т зохиолч Д.Урианхай оролцлоо

Эдийн засаг, хөгжлийн яамны “Мэдээллийн цаг” өнөөдөр болж, энэ удаагийн уулзалтад Монголын нэрт зохиолч, яруу найрагч, сэтгэгч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхай уригдан оролцлоо.

Уулзалтаар Д.Урианхай зохиолч өөрийн “Сэтгэлгээний тусгаар тогтнол – Улс үндэстний хөгжлийн анхдагч үндэс” номыг танилцуулж, бүтээлийнхээ үзэл санаа, агуулга, дэвшүүлсэн асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Тэрбээр сэтгэлгээний тусгаар тогтнол, оюуны эрх чөлөө, үндэсний үнэт зүйл, хүний сэтгэлгээний хөгжил нь улс үндэстний хөгжил дэвшлийн чухал суурь болох талаар өөрийн үзэл санаа, байр суурийг хуваалцсан юм.

Мөн уулзалтын үеэр оролцогчдын сонирхсон асуултад хариулж, Монголын нийгэм, соёл, оюуны хөгжлийн асуудлаар харилцан ярилцлаа.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-т Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Ахмадын хорооны төлөөлөл оролцож, ахмад үеийнхний мэдлэг, туршлага, үзэл санааг залуу үедээ хуваалцах, үе хоорондын харилцан суралцах, мэдлэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.

“Сэтгэлгээний тусгаар тогтнол – Улс үндэстний хөгжлийн анхдагч үндэс” сэдэвт энэхүү уулзалт нь албан хаагчдад оюун санаа, сэтгэлгээний эрх чөлөө, үндэсний үнэт зүйл болон улс орны хөгжлийн талаар шинэ өнцгөөр эргэцүүлэн бодох, нэрт зохиолчийн бүтээл, үзэл санаатай танилцах боломжийг олгосон сонирхолтой уулзалт боллоо

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.