0

Дизель түлшний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 89.1 хувиар өсөж, литр нь 5,700 төгрөгт хүрсэн бол АИ-92 автобензиний үнэ 38.7 хувиар нэмэгдэж, 3,592 төгрөг болжээ.
Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд дизель түлш литр нь 3,014 төгрөгийн үнэтэй байсан бол энэ оны арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар 5,700 төгрөг болж, 2,686 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин АИ-92 автобензин өнгөрсөн оны мөн үед литр нь 2,590 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 3,592 төгрөг болж, 1,002 төгрөгөөр өсжээ.
Зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд дизель түлшний үнэ 14.2 хувь, АИ-92 автобензиний үнэ 4.2 хувиар нэмэгдсэн байна. Харин сүүлийн долоо хоногт дээрх хоёр төрлийн шатахууны үнэ өөрчлөгдөөгүй аж.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.