dobu.mndobu

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв.

 

Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ.

Их цагаан тугийг Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.