dobu.mndobu

Нийслэлийн үйлчилгээний татварыг 2027 оноос 50 хувиар бууруулна

Нийслэлийн үйлчилгээний татварыг 2027 оноос 50 хувиар бууруулна

Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Тодруулбал нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг.

Баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулахаар болж байна. Ингэхдээ саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээнд хотын албан татварыг нэг хувь, цэвэр ус бол хоёр хувиар ногдуулахаар тусгажээ.

"Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа 2 хувийн албан татварыг өөрчлөхгүй. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг энэхүү хоёр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг эргэн харна" гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.