0

Сурагчдын үдийн хоолны зардлыг 2027 оноос эхлэн 25.4 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, 1-5 дугаар ангийн нэг сурагчид ногдох хоолны зардлыг одоогийнхоос нэмэгдүүлж, өдөрт 5,845 төгрөг болгохоор 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасан байна.
Энэ талаар Боловсролын яамнаас мэдээлэхдээ, сургуулийн үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх нь хүүхдийн өдөр тутмын хоол тэжээлийн хэрэгцээг хангах, хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахад чиглэж байгааг онцолжээ.
Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр сургуулийн үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардлыг нэг ам.долларт хүргэснээр хүүхэд өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээл, амин дэмийн хэрэгцээгээ хангах боломж бүрддэг гэж үздэг байна. Иймээс улс орнуудад сургуулийн хоолны төсвийг нэг хүүхдэд ногдох хэмжээгээр нэмэгдүүлэхийг зөвлөдөг аж.
Монгол Улсын хувьд ирэх оноос 1-5 дугаар ангийн сурагчдын хоолны зардлыг 25.4 хувиар нэмэгдүүлснээр нэг хүүхдийн өдрийн хоолны төсөв 5,845 төгрөг болох юм.
Уг өөрчлөлт 2027 оны улсын төсөв батлагдаж, хэрэгжиж эхэлснээр мөрдөгдөх юм.




Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.