0

Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргаар Т.Жамбалцэрэнг сонгожээ.
Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 10-нд болсон аймгийн МАН-ын 36 дугаар бага хурлаар Т.Жамбалцэрэнг аймгийн МАН-ын хорооны даргаар сонгосон байна.
Үүний дараа аймгийн МАН-ын хорооны гишүүд хуралдаж, түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд томилдог.
Иймд Т.Жамбалцэрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилох эсэх асуудлыг цаашид аймгийн ИТХ болон Ерөнхий сайдын түвшинд шийдвэрлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.