dobu.mndobu

“Монголын төмөр зам” ТӨХК БНХАУ-ын CRRC компанитай вагон худалдан авах төслийн санхүүжилтийн асуудлаар хэлэлцлээ

“Монголын төмөр зам” ТӨХК БНХАУ-ын CRRC компанитай вагон худалдан авах төслийн санхүүжилтийн асуудлаар хэлэлцлээ

"Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун БНХАУ-ын экспортын зээлийн даатгалын Синошур (SINOSURE) байгууллагын Хэйлунжян салбар болон CRRC Чичихар компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтад Төмөр замын газар, “Ди Би Эм Лизинг” ХХК болон талуудын холбогдох албан тушаалтнууд оролцож, вагон худалдан авах төслийн санхүүжилтийн бүтэц, санхүүжилт хэрэгжүүлэхэд тавигдах нөхцөл, шаардлага, бүрдүүлэх баримт бичиг болон цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэв.

Талууд төслийн санхүүжилтийн боломжит хувилбаруудыг судлах, холбогдох нөхцөл, шаардлагыг тодорхой болгох, шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлтийг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар санал солилцлоо. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.