0

Өмнөд Каролинагийн Боловсролын газар (South Carolina Department of Education - SCDE)-ыг олон нийтийн сонгуулиар сонгогдсон суперэнтэндент (Superintendent) удирддаг бөгөөд одоогийн суперэнтэндентээр Эллен Уийвэр (Ellen E.Weaver) сонгогдон ажиллаж байна. Тэрээр бүх бодлого, хэрэгжилтэд ерөнхий хяналт тавьдаг
Тус газар нь өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй байдаг ба уг зөвлөл нь нийт 17 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлд мужийн шүүхийн 16 тойрог тус бүрээс сонгогдсон 16 гишүүн, мөн мужийн амбан захирагчийг 17 дахь гишүүнээр томилдог байна. Гишүүд 4 жилийн хугацаатай ажилладаг.
Өмнөд Каролинагийн Боловсролын газар нь төв болон бүсийн оффисууддаа нийтдээ 800 орчим үндсэн албан хаагч, мэргэжилтнүүдийг ажиллуулдаг. Эдгээр ажилтнууд нь сургалтын хөтөлбөр боловсруулах, багш бэлтгэх болон сертификат олгох, тусгай боловсрол, санхүүгийн хяналт шалгалт, мэдээллийн технологийн үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр хуваагдан ажилладаг. Мөн мужийн хэмжэнд мөрдөх боловсролын суурь стандартыг боловсруулж хэрэгжүүлдэг.
Мужийн хэмжээнд нийт 81 сургуулийн дүүрэг (School Districts) үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүрэг бүр өөрийн гэсэн орон нутгийн удирдлага, сургуулийн зөвлөлтэй байдаг. Эдгээр дүүргүүд нь тухайн орон нутгийн онцлогт тохируулан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна Боловсролын газраас тогтоосон стандартыг хангаж ажиллах үүрэгтэй.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.