dobu.mndobu

Булган аймагт сураггүй болсон 14 настай хүүг эсэн мэнд олжээ

Булган аймагт сураггүй болсон 14 настай хүүг эсэн мэнд олжээ

Булган аймгийн Тэшиг суманд арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 14 настай хүүг эрэн хайх ажиллагааны үр дүнд эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Тэшиг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах “Нар туг” мод бэлтгэлийн аж ахуйгаас өсвөр насны хүүхэд арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 23:20 цагт бүртгэгдсэн байна.

Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0286 дугаар анги, Тэшиг сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн болон орон нутгийн иргэд хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 10:30 цагт гэрээс нь баруун зүгт 35 километрийн зайд орших Далан багийн “Элстэй” гэх газраас хүүг эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү эрэн хайх ажиллагаанд оролцсон алба хаагчид болон орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд хүүхэд эсэн мэнд олдлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.