0
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал Др. Чанхи Ли-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ОУХБ нь БНСУ-ын санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар танилцуулга мэдээлэл өгөв. Энэ хүрээнд хоршоодыг чадавхжуулах асуудлаар харилцан санал солилцсон юм.
Тодруулбал, ноос, ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршооны залуу малчдын үйл ажиллагааг сайжруулах менежмент хэрэгжүүлэх зэрэг хоршоодод зориулсан Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлын хүрээнд ярилцлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.