dobu.mndobu

ӨНӨӨДӨР 15:00 цагаас цас орж, зарим худалдааны төвд “Black Friday” хямдрал зарласантай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг анхаарууллаа

ӨНӨӨДӨР 15:00 цагаас цас орж, зарим худалдааны төвд “Black Friday” хямдрал зарласантай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг анхаарууллаа

Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.

Цас орж, замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд саарч, зорчих хугацаа уртасдаг. Тухайлбал, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд замын хөдөлгөөний өдрийн дундаж хурд хэвийн үеийнхээс 20–40 хувиар буурдаг байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа зөв сонгож, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.