НЭМЭЛТ: 16.00 ЦАГ

Японы мэргэжлийн сүмогийн холбоо шийдвэр гаргаж, Хакүхо М.Даваажаргалын удирддаг Миягино дэвжээг түр хугацаанд Тамакагид хариуцуулж буйгаа мэдэгдсэн. Тус дэвжээг 43 дахь ёкозүна Ёшибаяама анх үүсгэн байгуулж, 1960 онд одоогийн нэрээ авч байжээ.

Хакүхо М.Даваажаргал хоёр жилийн өмнө буюу 2022 онд сүмогийн замналаа өндөрлүүлснээр багшийн замналаа эхлүүлж, өөрийн багш болох Чикүбаяамагаас энэхүү башёг өвлөн авсан. Улмаар байршлыг нь өөрчилж, хуучин Азүмазэки дэвжээний байранд нүүн оржээ.

Тус дэвжээ Тоттори Жохокү ахлах сургуулиас бөхчүүдийг элсүүлдэг бөгөөд энэ мхүрээнд сургуулийн төгсөгчид болох Очиаи, Хокүсэйхо Э.Даваанинж, Ишиүра нарыг дэвжээндээ авсан байна.

Миягино дэвжээний толгой Исэгахама дэвжээнээс сүмогийн холбоонд албан ёсоор Миягино дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаах, ирээдүйд нээх талаар дахин тунгаах санал хүргүүлжээ. Хэрэв сүмогийн холбоо Исэгахамагийн саналыг хүлээн авбал Миягино дэвжээ хаагдах юм байна

МИЯАГИНО ДЭВЖЭЭГ ХААХ САНАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ГАРЫН ҮСЭГ
ЦУГЛУУЛЖ БАЙНА

Миягино дэвжээний дэмжигчид болон ивээн тэтгэгчид дээрх сналыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэд “Миягино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж байна. Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэрэг яригдаж байгаа Миягино дэвжээнд хандаж, Японы сүмогийн холбооноос санал болгож буй шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна.

Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад хатуу шийтгэлийн шалтгааныг олон нийтэд ил болгохгүй бол сүмо сонирхогчид, дэвжээг дэмжигчид, олон төрлийн ивээн тэтгэгчид яасан ч хүлээж авах боломжгүйг мэдэгдье.

Токицүказэ дэвжээнд өмнө нь хүний амь хохирсон хэргийг нуун далдалсан, Накагава дэвжээний багш нарын үйлдсэн зодоон, хүчирхийлэл, Таканохана дэвжээ, Мичинокү дэвжээ, Исэгахама дэвжээнүүдэд гарсан зодооны хэрэг, хүчирхийллийн дараа дэвжээг хаахад хүрсэн жишээ байхгүй. Иймд Миягино дэвжээг хаах шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна” гэжээ. Дашрамд дурдахад, “QR” код хавсарган, цахимаар гарын үсэг цуглуулах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ЯПОНЫ СҮМО БӨХИЙН ХОЛБОО ХАКУХО ДАВААЖАРГАЛЫН МИЯГИНО ДЭВЖЭЭГ ХААХ ШИЙДВЭР ГАРГАСАН УУ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын өвлөн авсан Миягино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгэхама дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг Сүмо бөхийн холбооноос гаргасан талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, түүний шавь Хокүсэйхо Э.Даваанинж удаа дараалан бөхчүүдийг дээрэлхэж, хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогджээ. Иймд зохих шийтгэлийг оногдуулж, Э.Даваанинжийг сүмо бөхөөс хөөж, Миягино дэвжээг хаахаар болсон гэх мэдээлэл байна.

Хокүсэйхогийн ёс бус үйлдлүүдийн талаар Японы сүмогийн холбооноос гаргасан мэдэгдэлд:

-2022 оны Нагоягийн тэмцээний үеэр тэрбээр дотуур байрандаа хохирогч Б-гийн биед олон удаа халдаж, нүүр рүү нь алгадаж, түлхэж, тохойг нь гэмтээсэн. Шүүрээр өгзөг рүү нь цохисон.

-2022 оны Нагоягийн тэмцээний үеэр тэрбээр дотуур байрандаа хохирогч А-гийн өгзөг рүү шүүрээр нэг удаа цохисон.

-2022 оны аравдугаар сард Миягино жүчээнд тэрбээр дүнз хэлбэртэй модоор хохирогч А-гийн өгзөг рүү цохисон.

-2023 оны Кюүшюүгийн тэмцээний үеэр дотуур байранд А-гийн түрийвчинд наалдамхай бодис түрхэж гэмтээсэн. Б-ийн баруун хуруунд супер цавуу түрхэж гэмтээсэн.

-2022 оны наймдугаар сараас хойш А, Б нарыг Миягино дахь малын хашаанд нүүр, нуруу, төмсөг рүү нь цохисон.

Түүнчлэн шүүр, эсвэл мавашигаар өгзөг рүү нь цохих, шавьж устгах шүршигч бие рүү нь цацах, шатааж түлэх зэрэг хэрцгий үйлдлүүд гаргасан гэжээ.

Сүмо бөхийн холбооноос хаврын тэмцээнд тус дэвжээг Тамагаки ояката удирдаж оруулан, цаашид хэрхэхийг Исэгахама галын ояката нарт даалгасан аж.

Энэхүү галд ёкозүна асан Асахифүжи, озэки асан Кайо нар тэргүүлж, Котонишики, Кёкүтэнхо, Томонохана, Аминишики, Хомарэфүжи, Кайсэй, Ишиүра нар багтдаг байна.

Зарим эх сурвалж “Тэд Осака хотноо энэ сарын 8-нд хуралдаж, хаврын тэмцээний дараа Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан” гэж мэдээлж байна.

Хакухо “Сүмо үзэгч сонирхогчиддоо илүү ойрхон байх ёстой” гэж үзэн, бусад бүх дэвжээ хотын зах руу байхад Токио хотын төвд дэвжээгээ шилжүүлэхээр ид ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Японы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, энэ дэвжээний зөвхөн газрын үнэ нь 35 тэрбум төгрөг ажээ.

Японы сүмо бөхийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнгөрсөн сарын 25-нд болж, шийдвэрээ танилцуулж байв.

Ёс зүйн зөрчил гаргаж, доод зиндааны бөхчүүдийг дэглэж, хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Хокүсэйко А.Даваанинжийн зодог тайлах хүсэлтийг хүлээн авч, сүмо бөхөөс хасах шийдвэр гаргажээ.

Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй үндэслэлээр түүний дэвжээний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулж, ояката нарын хамгийн доод хэсэгт оруулах, гурван сарын цалингийн 30 хувиар торгох шийдвэр гаргасан байна.

М.Даваажаргал аваргын хувьд Японд дэвжээ удирдахаар Монгол Улсын иргэншлээ сольж, тухайн улсын иргэн болж байсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

16 САНАЛ

  1. Хаана ч явсан хариуцлагагүй хуульд захирагддаггүй Монгол хүн .Даваажаргал ч хариуцлагагүй л байж л давруу Монголоосоо боллоо ш дээ

  2. өөрөө унасан хүүхэд уйлахгуй байлгүй дээ! эх орондоо ир мир гэж ху.цалдаад нохой нар чинь! мнглчуудад л хийсэн үйлдлийнх нь хариу ирдэггүй болохоос, аль ч хөгжсөн улс орон хууль журмандаа л захирагдана!

  3. Ямар харгис үхэж бсн новш вэ хүүхдүүдийг бөгс бөөр лүү нь зодоод

  4. Сайн шавь байж. А,Б 2 ыг л дэгдлэдэг байжээ цаад муу хүнийг нь мэдээд л байж дэ. 2 муу аалз хэл ам хийгээд хаалгаж байгаам байна.

  5. Өө хөөрхий шүүрээр л жавтий хүртээсэн төдий байсан юм уу.

  6. Зсс Японы сумод энэ байтугай дэглэлт их л байдаг тэр бай угай хүн алсан гэсэн ш дээ самуурайнууд далим хайж монголчуудын ноёрхолд атаархаж байнаа

  7. Монгол оюутан охиныг ивээн тэтгэж байр авч өгч ирж очдог байсанг нь мэдсэн хадамууд давхар арга хэмжээгээ авч байгаа н гэнээ

  8. Ерөнхийдөө Даваанинж гэдэг гаж донтонгоос болж Хакухо аварга арай дэндүү хэлмэгдэж байгаа юм бишүү ! Дэвжээ өвдөхийг тулд ямар их хүч хөдөлмөр цаг зав нерв зарцуулсныг бид мэдэхгүй байж Даваажаргалыг буруутгах үндэс байхгүй ! Тэр угаасаал Монгол хүн Монгол хэвээрээл байгаа Жапан иргэншил бол ердөө хэлбэр төдий

  9. Odoo Bolno Banzai / Gertei hariaa Naad chigtei
    Gazaraa yu hiigeed – Yuleb Dolpe – yavaad baigaa yum be ? / Neree soliood yavsangui de !
    Yasuke – Nertei bolooch aimjiltand hyrsengui de !
    Samurai – Yasuke Bool hiigeed yavaad baih yumaa !

  10. Haa saigui gajig Mongoluud zondoo ymaa. Tseregt ch sumod ch geed haa l yavna end tendgui. Dandaa biyiin hucheer ymiig shiideh gsn malnuud. Uher maltaigaa notsoldood bj bhdaa taarsan orkuud.

  11. Uuruu yamarch buruu zvil hiigeegvi hvn shvvdee. Ter neg shavi geh 2 batsaanii deglelt l iim bdald hvrgesen shvv hvmvvsee. Yadaj zuv oilgochood haraaj zvheej. Yuuch oilgoogvi bj tsaazluulj bgaa hvnruu undug shiddeg lalruudaa.

  12. Угаасаа энэ дэвжээний төлөө эх орноосоо урваж япон авгай авч япон иргэн болоо биз дээ. Бүх цолы нь мөнгөн шагналыг авлаа болоошдээ юманд хязгаар бий. Хүний юм хоол болохгүй. Эх орноо муулдаг нөхдүүл юм бодоосой. Сиймхий ч гсн гэр минь сэгсгэр ч гсн ээж минь шороотой ч гсн эх орон минь. Болохгүй цаг үе тохиоход эх орноо л гэнэ дээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу