0

Нийслэлийн нийтийн тээврийн шөнийн автобус иргэдэд дөрвөн чиглэлд үйлчилж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Шөнийн цагаар ажилладаг болон орой, үүрийн цагаар зорчих шаардлагатай иргэдэд зориулсан автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байгаа аж.
Хот доторх шөнийн автобусны нэг удаагийн зорчих төлбөр 1,000 төгрөг бол Сүхбаатарын талбайгаас Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэлх ШҮ:4 чиглэлийн төлбөр том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг байна.
Шөнийн автобусны чиглэлүүд:
ШҮ:1** – 5 шар-Офицеруудын ордон
ШҮ:2** – Сүхбаатарын талбай-Нисэх
ШҮ:3** – Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай
ШҮ:4** – Сүхбаатарын талбай-Чингис хаан олон улсын нисэх буудал
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 137 чиглэлд нийт 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна.
Түүнчлэн энэ оны эхний гурван улирлын байдлаар нийтийн тээврийн зорчилт 134.3 саяд хүрчээ.
Иргэд шөнийн автобусны дөрвөн чиглэлийг ашиглан хот дотор болон олон улсын нисэх буудал руу зорчих боломжтой юм.
Хуваалцах:
Нийтийн тээврийн шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дөрвөн чиглэлд үйлчилж байна
18 минутын өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.