dobu.mndobu

ЧУУЛГАН: У.Отгонбаяр нарын өргөн барьсан хаврын морин уралдаантай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ

ЧУУЛГАН: У.Отгонбаяр нарын өргөн барьсан хаврын морин уралдаантай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.11.20) 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын өргөн барьсан хаврын морин уралдаантай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. 

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр байна.

Уг хулийн төсөлд, "Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно" хэмээн тусгажээ. Мөн уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулна гэсэн байгаа юм. 

Хуулийн төсөлтэй танилцах: https://d.parliament.mn/tusul/437b041d-7fd8-4e97-903f-6ef59c215217

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.