dobu.mndobu

БАЙНГЫН ХОРОО: Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

БАЙНГЫН ХОРОО: Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Өнөөдөр (2026.11.24) УИХ-ын долоон ажлын хэсэг, гурван байнгын хороо хуралдана. 

Тодруулбал,

-09:00 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

-10:00 цагаас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

-12:00 цагаас Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

-14:00 цагаас Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

-15:00 цагаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

-16:00 цагаас Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно. 

Мөн 14:00 цагаас Хянан шалгах түр хороо хуралдах товтой байна. 

Харин дараах гурван байнгын хороо хуралдана. Үүнд, 

  • 10:00 цагаас Төсвийн байнгын хороо Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаар хэлэлцүүлэг явуулна. 
  • 10:00 цагаас Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо:

-Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын 5 гишүүн 2026.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Хуулийн хэрэгжилтийг хангах тухай Байнгын хорооны 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн биелэлт, үр дүнгийн талаарх тайлан

-Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

  • 13:30 цагаас Хууль зүйн байнгын хороо:

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай/

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.