0

Өмнөд Солонгосын BIGBANG хамтлагийн гишүүн асан Seungri буюу Ли Сын Хён гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд ирэх 2027 оны нэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа талаар мэдээлжээ.
Тэрбээр 20 гаруй насны, урлагийн салбарт ажилладаггүй бүсгүйтэй гэрлэлтээ хуулийн дагуу батлуулсан гэдгээ аравдугаар сарын 28-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа баталсан байна.

Мөн хосууд одоогоор хуримын ёслол хийхээр төлөвлөөгүй бөгөөд хүүхдээ төрөхөд бэлтгэж, жирэмсний хяналтад анхаарч байгаа аж.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 18-нд эхнэрийнхээ хамт Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татжээ. Тухайн үед эхнэр нь илт жирэмсэн байсан бөгөөд хосуудын зураг цахим орчинд тархсан байна.
Seungri нь 2006 онд BIGBANG хамтлагийн гишүүнээр дебют хийж, олон улсад танигдсан ч 2019 онд “Burning Sun” дуулиант хэрэгт холбогдсоноор урлагийн салбараас зодог тайлсан юм. Тэрбээр хэд хэдэн эрүүгийн хэрэгт буруутгагдан, 18 сарын хорих ял эдэлж, 2023 оны хоёрдугаар сард суллагдсан билээ.
Ийнхүү олны танил дуучин асан Seungri хувийн амьдралдаа шинэ хуудас нээж, анх удаа аав болох гэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.