dobu.mndobu

Женсен Хуан: Би илүү сайн гүйцэтгэх захирал болно

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-24

Женсен Хуан: Би илүү сайн гүйцэтгэх захирал болно

Nvidia компанийн гүйцэтгэх захирлаар эргэн ирсэн Женсен Хуан ажилчдаасаа уучлалт гуйж, талархлаа илэрхийлэхээр төв байрандаа зочилсон байна.

Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Хуан Калифорни мужийн Санта Клара хотын төв байрны үүдний танхимд толгойгоо бөхийлгөж, өөрийг нь угтан авсан ажилчдад хандан "Энэ бүхнийг туулсандаа харамсаж байна. Надад хоёр дахь боломж олгосонд та бүхэндээ баярлалаа, энэ удаад би илүү сайн гүйцэтгэх захирал болох болно " гэжээ.

Ажилчид нэгээс гуравдугаар давхрын хашлага, шатаар жагсаж, гүйцэтгэх захирал Хуаныг угтан авчээ.

Тэрбээр зүрхэн дээрээ гараа тавиад ажилчид руугаа эргэж хараад "Би үнэхээр аймшигтай алдаа гаргасан, би дахин босохын төлөө хичээх болно" гэжээ.

Мөн тэрбээр "Өнөөдөр миний ажлын эхний өдөр. Надад компьютер байхгүй тул би мэдээллийн технологийн хэлтсээс шинэ компьютер авах хэрэгтэй байна" гэж хошигножээ.

Nvidia-г байгуулж, удирдаж байсан гүйцэтгэх захирал Хуан компани дотроо асар их нөлөө бүхий удирдагч, шүтээн гэж тооцогддог ба түүнийг огцрох үед зарим ажилчид уйлсан гэж мэдээлсэн бөгөөд Nvidia-ийн одоогийн 10,000 орчим ажилтан Гүйцэтгэх захирал Хуангыг эргэн ирэхийг шаардсан онлайн өргөдөлд оролцсон байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.