dobu.mndobu

Б.Пүрэвдагва: Борлуулж байгаа шахмал түлшинд хортой бодис байхгүй, санаа зоволтгүй

Б.Пүрэвдагва: Борлуулж байгаа шахмал түлшинд хортой бодис байхгүй, санаа зоволтгүй

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, хэргээ хүлээгээд буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр ""Тавантолгой түлш"-ийн захирал С.Даваасүрэнг шууд ажлаас чөлөөлнө. Нөхцөл байдлыг цааш нь тодруулахын тулд хууль хүчний байгууллагатай хамтран ажиллана.

Одоо гадуур борлуулагдаж байгаа түлшинд ямар нэгэн хортой бодис байхгүй. Бид өдөр бүр мэргэжлийн байгууллагаар лабораторийн шинжилгээ хийлгэдэг. Одоогоор "Тавантолгой түлш"-д барьцалдуулагчийн нөөцийг гуравдугаар сарыг дуустал авчихсан байгаа.

Лабораторийн шинжилгээгээр ямар нэгэн хортой бодис байхгүй учраас иргэд маань одоо борлуулагдаж байгаа түлшийг санаа зоволтгүйгээр хэрэглэж болно.

Мөн Агаар орчны чанар, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч А.Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсэг бий. Энэ ажлын хэсэг өдөр тутамд борлуулалтын цэгүүдэд байгаа шахмал түлшүүдийг санамсаргүй аргаар авч, лабораторийн шинжилгээ хийж, дүнг нь иргэдэд мэдээлнэ" гэв. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.