0

Батлан хамгаалах яам, Боловсролын яам хамтран хэрэгжүүлж буй Цэрэг-иргэний хамгаалалтын хичээл нийслэлийн 14-р сургууль болон, Орхон, Баянхонгор, Хэнтий, Дорнод аймгийн ЕБС-иудад ахлах ангийн сурагчдад энэ хичээлийн жилээс туршилтын журмаар хичээллүүлж эхлээд байна.
Цэрэг-Иргэний хамгаалалтын хичээлээр жагсаал, цэргийн анхан шатны мэдлэг олгохоос гадна:
эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох,
түүх, соёл, ёс заншлаараа бахархах,
сахилга хариуцлагатай байх,
багаар ажиллах,
гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах,
иргэний хамгаалалтын анхан шатны мэдлэг, дадал эзэмших,
бусдыг хүндэтгэх, хамгаалах зөв хандлагатай болгох зэрэг агуулгын хүрээнд хөтөлбөр боловсруулагдсан.
Ирэх жилээс тус хичээлийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан эх оронч хүмүүжлийн агуулгыг боловсролын бүх шатанд үе шаттайгаар тусгах чиглэлээр ажиллаж байна.
Цэцэрлэгийн насанд “Миний эх орон” сэдвээр эх оронч хүмүүжлийн суурийг тавьж, бага боловсролд хүндлэхүйн ухаан, ёс зүй, үнэт зүйлийг төлөвшүүлж, суурь боловсролд Монгол цэргийн түүхийг таниулж, ахлах ангид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын чиг үүрэг, цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэлийг шинэ агуулга, шинэ стандартаар хичээллүүлнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.