0

2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1,988 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 727 нь зөрчлийн, 88 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл иржээ.
Бүртгэгдсэн гэмт хэргээс 2-ыг шуурхай илрүүлж, өмнө үйлдэгдсэн 4 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Мөн залилах гэмт хэрэг 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88, хулгайлах гэмт хэргийн 18 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчлийг илрүүлж, 129 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.