0

Батлан хамгаалахын дэд сайд, доктор, профессор Д.Баасандамба 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотод зохион байгуулагдсан сөрөн тэсвэрлэх чадавхын шилдэг туршлага солилцох олон улсын семинарт оролцлоо.
Тэрээр семинарын үеэр Монгол Улсын сөрөн тэсвэрлэх стратегийн онолын үндэс, түүхэн хөгжил, практик туршлагын талаар илтгэл тавьж, оролцогч орнуудын төлөөлөгчидтэй санал солилцов.
Семинарт Умард Атлантын гэрээний байгууллага (УАГБ)-ын түнш болон хамтрагч 20 гаруй орны төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тэд аюулгүй байдал, батлан хамгаалах, гамшгийн эрсдэлийн удирдлага, сөрөн тэсвэрлэх чадавхын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд юм.
Оролцогчид нэн чухал дэд бүтцийн хамгаалалт, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэн-цэргийн хамтын ажиллагаа гэсэн гурван чиглэлээр бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээр сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд тулгарч буй нийтлэг сорилт, тэдгээрийг шийдвэрлэхэд улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагын талаар санал солилцлоо.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.