0

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөв гарчээ.
Тодруулбал, нийт нутгийн 28 хувьд өвөлжилт их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй байх бол үлдсэн таван хувьд хүндрэлгүй өвөлжихөөр байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхдээ ган, зуншлагын байдал, 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, цасны зузаан, агаарын температур болон хур тунадасны мэдээлэлд үндэслэжээ.
Аймгуудын хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх нутаг, мөн Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим хэсэгт өвөлжилт их болон нэн их хүндрэх төлөвтэй байна.
Иймд өвөлжилт хүндэрч байгаа болон хүндрэх эрсдэлтэй бүс нутгийн малчид, иргэдэд цаг агаарын богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах, нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг урьдчилан хангахыг зөвлөжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.