0

Финландын “Эдүтэн” платформын Сургалт, арга зүйн газрын захирал, доктор Эйнари Курвинен, Контент хөгжүүлэгч Вели-Матти Катила, Заах арга зүйн ахлах мэргэжилтэн Реко Ахола нар нь 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага болон багш нарт цахим системийн хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.
Айлчлалын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн удирдлага, албан хаагчидтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар:
Цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох
Бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй цахим платформ дахь бодлого, дасгалын нийцэл уялдаж байгаа ч цаашид суурь боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй хэрхэн уялдуулж болох
Цахим платформ дахь бодлого, дасгалыг нийцлийг Боловсролын үнэлгээний төвтэй хамтран боловсруулах чиглэлээр хамтран санал солилцлоо.
Эдүтэн цахим платформын төлөөлөөгчид 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, математикийн болон бага боловсролын багш нар, аймаг, нийслэл, дүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн сургалтыг танхимаар зохион байгууллаа. Сургалтад нийт 400 гаруй оролцогч хамрагдлаа.
Сургалтаар:
Цахим платформын шинэчлэлийг танилцуулах
Сургалтын менежер, багш платформ дээр хэрхэн ажиллах
Суралцагч платформ дээрх бодлого, дасгалыг ажиллахдаа юуг анхаарах чиглэлээр мэдээлэл өглөө.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.