0

Япон улсын цагдаа нар согтуурсан, бусдад болон өөртөө аюул учруулж болзошгүй хүмүүсийг тусгай хамгаалалтын хөнжилд ороож, аюулгүй тээвэрлэх арга ашигладаг байна. Энэхүү арга нь цахим орчинд тархсан бичлэгийн улмаас олны анхаарлыг татаж, хүмүүсийн дунд “хүн буррито” гэх нэршилтэй болжээ.
Тодруулбал, согтуурсан эсвэл хүч хэрэглэж болзошгүй хүнийг тусгай хамгаалалтын хөнжил дээр хэвтүүлж, хөдөлгөөнийг нь хязгаарлан ороодог байна. Ингэснээр цагдаагийн алба хаагчид тухайн хүнийг тээвэрлэх үед үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах зорилготой аж.
Гэхдээ энэхүү аргыг согтууруулах ундаа хэрэглэсэн хүн бүрд хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн тодорхой нөхцөлд, аюулгүй байдлыг хангах шаардлагатай үед ашигладаг байна.
Цахим орчинд уг аргыг согтуурсан хүмүүсийг тайвшруулахын тулд хөнжилд ороож байгаа мэтээр тайлбарлах нь бий. Гэвч энэ нь энгийн хөнжил бус, хүний хөдөлгөөнийг хязгаарлаж, аюулгүй тээвэрлэх зориулалттай тусгай хэрэгсэл юм.
Ийнхүү Японы цагдаагийн энэхүү арга цахим хэрэглэгчдийн сонирхлыг татаж, “хүний буррито” гэх хөгжилтэй нэршлээр олонд танигджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.