0

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Баттөмөрийн Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
“Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого зорилтоо бодитой хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг батжуулан бэхжүүлэх нь онц чухал. Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай байж, яам, агентлагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хууль тогтоомж, бодлогын шийдвэрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж сайжруулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал, төрийн бүтээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар манлайлан ажиллах үүрэгтэйг Ерөнхий сайд онцолж хэллээ.
Б.Бат-Эрдэнийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд олон жил ажилласан туршлага, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, удирдан зохион байгуулах чадавхыг харгалзан, энэхүү өндөр хариуцлагатай албанд томиллоо. Сайдын алба бол эрх мэдлээс илүү ажил хийж, асуудал шийдэх, төр улс, түмэн олныхоо өмнө хүлээсэн өндөр үүрэг хариуцлага юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Засгийн газрын гишүүдээс хэлсэн үг, хүлээсэн үүрэгтээ эзэн байж, Үндсэн хууль, танхимын зарчмаа сахин мөрдөж, ёс зүй, гүйцэтгэл, үр дүнгийн хариуцлагаа үүрч ажиллахыг хатуу шаардана гэдгээ мэдэгдлээ.
Их Хурлын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь:



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.