dobu.mndobu

Малчдадаа туслах аян өрнүүллээ

Малчдадаа туслах аян өрнүүллээ

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн малчдадаа туслах аян өрнүүллээ.

Тус аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байрлах ҮБХИС-ийн туслах аж ахуйн малчин Б.Төөрүүлийнд 1 тонн хорголжин тэжээл, 2 тонн хивэг, 150 боодол өвс, 100 боодол ногоон тэжээлийг хүргэх ажлыг гүйцэтгэлээ.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 19-өөс 21-ны хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт малын бэлчээр гаргах, цасанд боогдсон айл өрхүүдийг холбосон замыг гаргах, өвс тэжээлээ татан авах боломжгүй өрхүүдийн өвс тэжээлийг хүргэх, цасанд суусан машиныг татан гаргах зэрэг ажлыг амжилттай зохион байгууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.