0
Өчигдөр буюу энэ сарын 07-ны шөнийн 01 цаг 20 минутад цагийн орчимд “Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд машинд дайруулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар 44 настай, эрэгтэй “Э” нь “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай, эмэгтэй, “С”-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Уг этгээд нь ослын газрыг орхиж, зугтаан Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нөхөн үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй юм байна.
Эх сурвалж: ЦЕГ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.