0
Ням гарагийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Муан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. Онгоцонд 175 зорчигч болон хөлгийн багийн зургаан гишүүн гээд нийт 181 хүн зорчиж явснаас хоёр хүн л амьд гарсан юм.
Тус онгоцонд насанд хүрээгүй 15 хүүхэд байсан ба хамгийн бага нь гурван настай байжээ. Харамсалтай нь, тэд бүгд эндэж, 25 болон 32 настай онгоцны үйлчлэгчид эсэн мэнд гараад буй юм.
Энэ нь 1997 оноос хойш Өмнөд Солонгосын агаарын тээврийн салбарт тохиосон хамгийн их хохиролтой осолд тооцогдож байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Сангийн сайд Чой Санг Мок Муан хотод болсон онгоцны осолд амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн нэгдүгээр сарын 4-ний 24:00 цаг хүртэл 7 хоногийн турш үндэсний гашуудлын өдөр болгон зарлав.
Эх сурвалж: The Korea Times
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.